Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэний аймгийн 2022оны 11 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Хэний аймгийн 2022оны 11 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
1.Гадаргын голын усны чанар
Чингис хотынХэрлэн голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу Өндөрхаан-дээд, Өндөрхаан-доод цэгүүдээс 2022 оны 11 дугаар сарын 10-ний өдөр сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Хэрлэн голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2021оны 4-11, 2022 оны 4-11 дугаар сарын байдлаар Зураг 1,2-т харууллаа.
Зураг 1. Хэрлэн голын дагуух цэгийн усны цахилгаан дамжуулах чанар 2021 оны мөн үетэй харьцуулав.
2022 оны 11 дугаар сард Чингис хотоос дээших цэгт усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/239 мкСи/см, Чингис хотоос дооших цэгт 172.6мкСи/см байна.
Хүснэгт1. Хэрлэн голын гол ионуудын агууламж 11-р сард.
Харуул |
Хатуулаг,мг-экв/л |
Ca, мг/л |
Mg, мг/л |
K+Na,мг/л |
SO4,мг/л |
Cl, мг/л |
HCO3, мг/л |
Эрдэсжилт,мг/л |
Өндөрхаан-Дээд |
1.42 |
17.8 |
6.4 |
7 |
8 |
5.3 |
84.2 |
128.7 |
Өндөрхаан-доод |
1.35 |
17.8 |
5.6 |
5 |
5 |
6.7 |
76.9 |
117 |
MNS4586:98 |
|
|
|
|
300 |
100 |
|
|
Хэрлэн голын ерөнхий хатуулгыг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 1,35-1,42мг-экв/л байгаа нь ‘’Зөөлөн’’ ангилалд орж байна.
Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж 11-р сард.
Харуул |
Ph |
УХ, мг/л |
БХХ5, мг/л |
ПИЧ мг/л |
NH4, мг/л |
NO3, мг/л |
NO2, мг/л |
P, мг/л |
Өндөрхаан-Дээд |
7.65 |
9.76 |
3.5 |
3.5 |
0.09 |
0.003 |
0.06 |
0.009 |
Өндөрхаан-доод |
7.73 |
10.08 |
3.8 |
4.2 |
0.11 |
0.003 |
0.12 |
0.011 |
MNS4586:98 |
|
4.00< |
3.0 |
|
0.50 |
9.00 |
0.020 |
0.100 |
Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч; БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч
Хэнтий аймгийн гадаргынусны хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд Хэрлэн голын хувьд 11-р сард биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас 1.2 дахин давсан үзүүлэлттэй байгаа бол бусад гадаргын усны хяналт шинжилгээний цэгүүдэд биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Зураг 3. Хэрлэн голын биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж
Дүгнэлт:
Хэрлэн голын усанд 2022 оны 11 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилтийн агууламж хотоос дээш болон хотоос доош хэсэгт 128,7мг/л- 117,0 мг/л -т хэлбэлзэж байна.
Хэрлэн голын ууссан хүчилтөрөгчийн горим Чингис хотоос дээш болон дооших цэгүүдэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй.